
Хэрвээ та жижиг хэмжээний бизнес эрхэлхээр төлөвлөж байгаа бол танд бизнес төлөвлөгөө хэрэгтэйг сонсож байсан байх. Бизнес төлөвлөгөөний зорилго нь юу вэ? Бизнес төлөвлөгөөтэй байх нь бизнес төлөвлөгөөгүй байхаас ямар ялгаатай вэ? Яг өөрт хэрэгтэй бизнес төлөвлөгөөг хэрхэн бий болгох вэ?
Жижиг бизнес-бизнес төлөвлөгөө
Бизнес төлөвлөгөө нь хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээ, бүтээгдэхүүний талаар үндсэн танилцуулга, зорилтот зах зээлийн судалгаа, ирээдүйн зорилго болон зорилтууд, түүнд хүрэх арга замуудыг багтаасан байдаг.
Бизнес төлөвлөгөөнд маркетинг болон санхүүгийн талаарх мэдээллүүд орсон байдаг. Бизнес төлөвлөгөө нь гарааны шугамаас гарахаас эхлүүлээд бизнесээ өргөжүүлэх хүртэл таны замыг заах нэг ёсны газрын зураг гэсэн үг юм.
Яагаад бизнес төлөвлөгөө хэрэгтэй вэ?
-Банкнаас зээл хүсэх, хөрөнгө оруулагчид татах мөн бизнесийн хамтрагчтай болох үед шаардлагатай
-Зорилтот зах зээл, түүний өрсөлдөөнийг судлаагүй тохиолдолд та бизнес санаагаа сайжруулж чадахгүй.
– Сайн бизнес төлөвлөгөөтэй байснаар таны яг одоо хаана байгааг , ирээдүйд ямар төвшинд хүрсэн байхыг мөн хамгийн гол нь тэр төвшинд хүрэхэд шаардагдах шат дараалсан арга хэмжээг тодорхойлж өгдөг.
– Бизнесийн төлөвлөгөө нь танд ажилчидтайгаа хандах наад захын соёл, стратегийн талаарх үндсэн мэдээллийг өгнө.
– Бизнес төлөвлөгөөний санхүүгийн хэсэг нь таны бизнест шаардагдах анхдагч хөрөнгө болон цаашид хэрхэн төлөвлөж зарцуулахыг тодорхойлж өгдөг.
Бизнес төлөвлөгөөний төрөл
Гарааны бизнес эрхлэгчдийн, стратегийн, үйл ажиллагааны, өсөлтийн эдийн засагт чиглэсэн бизнес төлөвлөгөө зэрэг олон төрлийн бизнес төлөвлөгөө байдаг боловч ерөнхийдөө бизнес төлөвлөгөө нь:
-уламжлалт бизнес төлөвлөгөө(Маш их мэдээллийг нэг дор агуулсан, олон тооны албан ёсны баримт шаардсан байдаг. Бичиг баримтыг бүрдүүлэхийн тулд урт хугацаа, сайн судалгаа шаардлагатай.)
-хялбаршуулсан бизнес төлөвлөгөө(Үүнийг мөн нэг хуудас бизнес төлөвлөлт гэж нэрлэдэг) гэж хуваагдана.
Уламжлалт бизнес төлөвлөгөөнд дараах хэсгүүд багтана.
Хураангуй: Хамгийн чухал мэдээллүүд болон ерөнхий агуулгыг багтаасан байна (Тухайн бизнес төлөвлөгөөтэй үргэлжлүүлэн танилцах эсэх шийдвэрт чухал нөлөөтэй).
Ерөнхий мэдээлэл/компанийн танилцуулга/: Компанийн байршил, үйл ажиллагааны цар хүрээ нь том эсвэл жижиг талаар,таны алсын хараа, эрхэм зорилго, одоо явуулж буй үйл ажиллагаа, ирээдүйд төлөвлөгөөг багтаасан байна.
Бизнесийн стратеги/бүтээгдэхүүн, үйлчилгээ/: Та бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдан авагч, үйлчлүүлэгчдэд ямар үнээр санал болгохоор төлөвлөж байна вэ?
Зах зээлийн судалгаа: Таны бүтээгдэхүүн, үйлчилгээгээ борлуулахаар төлөвлөж буй зорилтот зах зээл болон түүний өрсөлдөөний талаар тойм мэдээлэл.
Маркетингийн стратеги: Таны бизнес зах зээлийн яг аль хэсэгт тохирч байгаа тухай мөн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн үнэлж, сурталчилж, борлуулах талаарх тойм мэдээлэл.
Менежментийн бүтэц: Танай бизнест хэн хэн оролцож ямар бүтэцтэй байгаа тухай мөн хэн бизнесийг удирдаж байгаа талаарх мэдээлэл.
Санхүүгийн төлөвлөгөө: Хөрөнгийг хэрхэн төлөвлөж зарцуулахыг харуулах мөнгөн урсгалын тооцоог заавал оруулсан байх шаардлагатай.
Нэг хуудас бизнес төлөвлөгөө нь уламжлалт бизнес төлөвлөгөөг хялбаршуулсан мэт боловч сайн бизнес төлөвлөгөөг бэлтгэхийн тулд эхлээд дараах асуултад хариулах шаардлагатай.
– Танай байгууллагын алсын хараа юу вэ? Ирэх нэг, гурав, таван жилд яаж ахиж дэвших вэ?
– Бизнесийн зорилго юу вэ?
– Өмнөө тавьсан зорилтууд тань ухаалаг зорилт мөн үү? Зорилтоо биелүүлсэн эсэхээ ямар хэмжүүрээр хэмжих вэ?
– Бизнесээ хэрхэн хөл дээр нь босгох вэ? Юу худалдах вэ? Өрсөлдөөн дундаас юугаараа ялгарах вэ?
– Бизнесээ эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн дээд хэмжээ хэд вэ?
– Тасралтгүй үйл ажиллагааг хангах урсгал зардал хэд байх вэ?/нэг сар, гурван сар, зургаан сар, нэг жилээр/
– Бизнесээсээ сар, гурван сар, зургаан сар, жилийн орлогын тооцоолол
– Хамгийн эхэнд ямар ажлыг дуусгах шаардлагатай байна вэ? Хамгийн ойрын зорилго юу вэ?
Бизнес төлөвлөгөөний туслахууд
Интернетэд дэх үнэгүй бизнес төлөвлөгөөний загвуурыг ашиглах боломжтой. Гүүгл “бизнес төлөвлөгөө загвар” хайлтад гарч ирэх
- http://incubator.itpark.mn/files/17
- http://bizguide.mn/en/downloads/category/11-2012-11-06-07-56-23 холбоосноос татаж авах боломжтой.
Мөн бизнес төлөвлөгөө боловсруулан, хэвлэх эхийг бэлтгэдэг
- https://www.sba.gov/tools/business-plan/1
- https://www.rocketlawyer.com/form/business-plan.rl зэрэг төлбөртэй онлайн үйлчилгээг сонгож болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
35 cэтгэгдэлтэй
bayrlla
pro choice argumentative essay https://choosevpn.net/
top gay dating sites for free https://gayfade.com/
best gay online dating sites https://gaysugardaddydatingsites.com/
what are the 3 tiers of critical thinking https://criticalthinkingbasics.com/
winningham’s critical thinking cases in nursing https://criticalthinkinginstitute.com/
creative and critical thinking https://criticalthinking2020.net/
critical thinking definition psychology https://uncriticalthinking.com/
essay rephraser https://topvpndeals.net/
academic essay writing https://checkyouressay.com/
600 word essay https://tjvpn.net/
how do you write a essay https://thebestvpnpro.com/
essay mexican https://vpn4home.com/
comparative essay example https://vpnshroud.com/
how to write a persuasive essay https://vpnsrank.com/
how to start a college essay https://vpn4torrents.com/
gay dating service detroit https://gayprideusa.com/
essay on writing https://howtowriteessaytips.com/
баярлалаа
online live casino https://online2casino.com/
баярллаа
anime cat girl sex games https://cybersexgames.net/
online casino deposit bonuses https://casinoonlinek.com/
beat online casino https://onlinecasinoad.com/
ceasars casino online https://casinogamesmachines.com/
resort casino online https://conline-casinos-hub.com/
online casino usa real money no deposit bonus https://casinoonlinet.com/
writing literary analysis essay https://topessayswriter.com/
riversweeps casino online https://casinosonlinex.com/
chipotle keto bowl https://ketogenicdiets.net/
keto casserole recipes https://ketogendiet.net/
keto app https://ketogenicdietinfo.com/
keto caramel https://ketogendiets.com/
write persuasive essay https://anenglishessay.com/
outline for expository essay https://windowsvpns.com/