• “Mrs Mongolia World- 2018” уралдааны тэргүүн мисс А.Дэлгэрцэцэг “Хүүхэд хамгааллын элч” боллоо

    Зөв гэр бүл, зөв хүүхэд, зөв нийгэм уриатай  “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдааны тэргүүн мисс, дөрвөн хүүхдийн ээж А.Дэлгэрцэцэгт “Хүүхэд хамгааллын элч”-ийн батламжийг БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өнөөдөр гардууллаа.

    “Mrs Mongolia World- 2018” уралдааны тэргүүн мисс А.Дэлгэрцэцэгт “Хүүхэд хамгааллын элч” батламжийг гардуулав.

    А.Дэлгэрцэцэг  эх орноо төлөөлөн “Mrs World” олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл ажлаа хангаж эхэлжээ. Тус тэмцээний хувьд  нөхөрт гарсан эмэгтэйчүүд оролцдогоороо онцлог бөгөөд анх “Mrs America” нэртэй зохион байгуулагдаж эхэлсэн түүхтэй.  1984 онд зохион байгуулагдсан  “Mrs World” анхдугаар тэмцээний тэргүүн миссээр Шри Ланка улсын Роси Сенанаяаке тодорч байв.

    А.Дэлгэрцэцэг нийт 3500 одонтой ээжүүдийг хамруулсан “Төрсний дараах сэтгэл гутрал” төслөөрөө “Mrs Mongolia World- 2018” улсын анхдугаар уралдааны Хүмүүнлэг миссээр өргөмжлөгдсөн юм.

    “Mrs Mongolia World- 2018” уралдааны тэргүүн мисс А.Дэлгэрцэцэг

    Хүүхэд хамгааллын элч А.Дэлгэрцэцэг:

    Анхны төрөлтийн дараа ээжүүд  маань уурлах, инээх, уйлах нь амархан болдог. Энэ бол сэтгэл гутралын шинж тэмдэг мөн. Харин ээжүүд маань сэтгэл гутралд орсноо мэдэхгүй, хариу арга хэмжээг нь авахгүй байсаар хүнд хэлбэрийн сэтгэл гутрал буюу депресст ордог.

    Судалгаа хийхэд  3500 ээжүүд бүгд хүнд, хөнгөн хэлбэрээр сэтгэл гутралд орсон байсан.

    БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан:

    Одонтой ээжээрээ дамжуулан бид ээжүүдийг гэр бүлийн гишүүддээ үлгэр дуурайлал болж, зөв гэр бүлийг бий болгох, цаашлаад нийгмийг соён гэгээрүүлэн зөв нийгмийг бий болгоход нь хамтарч ажиллах болно.

    Г.Сүрэн

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ