• УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

    УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаарх Ерөнхийлөгчийн өргөн барьсан хууль байнгын хорооноос 100 хувь дэмжигдсэн билээ. Энэ асуудлыг өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэж Төрийн байгуулалтын байнгын хорооны зарчмын зөрүүтэй саналууд дээр санал хураалт явуулснаар уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо руу шилжүүллээ.

    Төрийн байгуулалтын байнгын хороо 18:00 цагаас хуралдах болов. Учир нь орон нутгийн удирдлагууд ирсэн байгаа учир өдрийн цагаар хуралдсан байнгын хороонд орох боломжгүй байгаагаа зарим гишүүд учирласан байна. Тиймээс байнгын хорооны хуралдааныг орой хуралдуулахаар болов.

    И.Болд

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ