• Эмэгтэйчүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Сүрэн Лхагва

    Сүрэн Лхагва

    2019-01-17

    Шөнө оройн цагаар бүлэглэн дээрэм хийдэг зургаан этгээдийг илрүүлэн, шалгаж байна.  Сэжигтнүүд оройн цагаар ганцаараа явж байгаа эмэгтэйчүүд, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болтлоо согтсон иргэдийн хоолойг нь боож, эд зүйлсийг нь дээрэмддэг байжээ. Дээрмийн хэргээ өнгөрсөн оны хавраас эхлүүлсэн гэдгээ  хүлээсэн байна.

    Цагдаагийн байгууллагын ажилчид тэднийг урд шөнө 01.00 цагт илрүүлэн, баривчилжээ. Тус этгээдүүд  Сэлэнгэ аймгийн харьяат бөгөөд 18-19-ны залуучууд аж. Мөн Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ч  урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй юм байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан мэдүүлэгтээ 21 үйлдлийг үйлдсэн болохоо мэдүүлжээ. Тиймээс шөнө, оройн цагаар анхаарал болгоомжтой явахыг цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ