Петр Чех улирлын эцэст өөрийн хөлбөмбөгчний замналыг дуусгахаа зарлалаа

• Чех мэргэжлийн клубуудад 20 улирал тоглосон

• Мэргэжлийн хөлбөмбөгчний замналаа 1999 онд Чехийн “Хмел” багаас эхэлсэн

• Сүүлийн жилүүдэд тэрбээр Английн Премьер лигийн клубуудын төлөө тоглож байна

Английн “Арсенал”-ын чех хаалгач Петр Чех 20 дахь улирлынхаа төгсгөлд мэргэжлийн спортын карьераа дуусгах болно гэжээ. Нэгдүгээр сарын 15-нд Тэрбээр twitter дээрээ ийн бичсэн байна.

“Премьер лигт 15 жил тоглоод бүх цомыг нь хүртсэнээр би бүх замжилтанд хүрч чадсан гэж бодож байна. Би энэ улиралд “Арсенал”-ыг өөр нэг цом авахуулахын тулд үргэлжлүүлэн ажиллах болно. Дараа нь би талбайгаас гадуурх амьдралд юу хүлээж байгааг хүлээх болно” гэж шилдэг хаалгач бичжээ.

Чех хөлбөмбөгийн карьераа эхлээд “Виктория”-гийн залуучуудын багт 10 настай байхдаа эхлүүлсэн. 1999 онд Чехийн мэргэжлийн “Хмел” клубт хаалгач болсон. Түүний карьерын туршид тэрбээр чехийн “Спарта”, францын “Ренн”, Английн “Челси”, “Арсенал” багуудын хаалгыг манасан. Сүүлчийнхээ клубт сүүлийн 4 жил тоглож байна.

Үүнээс гадна Чех улсын шигшээ багт 124 тоглолтод оролцсон байна. 2004-2016 онд Европын дөрвөн удаагийн аварга шалгаруулах тэмцээнд гол хаалгач байсан. 2004 онд Чех улсын шигшээ багийн гишүүний хувьд Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр карьерийнхаа турш Европын хөлбөмбөгийн холбоо /UEFA/-ны /2005 болон 2007 он/-уудад Европын шилдэг хаалгач болж, Английн Премьер лигийн түүхэн дэх “хуурай” тоглолтын тоог тэргүүлж буй хаалгач юм.

М.Баяр

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ