Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчдийн санал тэнцэж дахин санал хураахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Нийт 45 төлөөлөгчөөс 43 нь өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа аж.

Төлөөлөгчид нэр дэвшигч С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын төлөө нууцаар санал өгөхөд 21, 21 харьцаагаар саналын тоо тэнцжээ. Нэг хуудас буруу тэмдэглэгээ хийсэн тул хүчингүй болсон байна. Ингээд журмын дагуу дахин санал хураах боллоо.

Төлөөлөгчдийн 50+1 хувийн санал авсан нэр дэвшигчийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилуулахаар Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ