• Х.Баттулга:Ц.Элбэгдоржийг шалгуулах өргөдлийг прокурорт гаргаж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Ерөнхий Прокурорын газрын удирдлагуудтай уулзаж байна. Тэрбээр энэ үеэр анхаарал татах нэг зүйл хэлсэн нь Тавантолгой-той холбоотой байв.

    Тэрбээр 2015 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Таван толгойг 100 жилээр гадныханд өгөх ажиллагааг зохион байгуулсан,яагаад уг асуудлыг шалгахгүй байна хэмээн асуув. Тухайн үед УИХ-ын 40 гишүүн авч үлдсэн. Дараа нь 2016 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар уг асуудлыг дахин зүтгүүлсэн.

    Мөн ЖДҮХС-гаас зээл авсан ерөнхий прокурорын орлогчийн асуудлыг Ерөнхий прокурор,Ерөнхийлөгч хоёр шийдэх ёстойг санууллаа.

    Ерөнхийлөгч Х.Баттулга “Би та бүхэнтэй хоёр дахиа уулзаж байна, санаж байгаа байх. Өнгөрсөн жил би албан тушаалтнууд эдийн засгийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээхгүй байна иргэд их хэлж байгааг та бүхэнд дамжуулж офшор данстай төрийн албан хаагчдыг илрүүлэн шалгах, төрийн албыг 60 тэрбумаар үнэлж наймаалцах хэргийг хянан шийдвэрлэх тухай хэлж байсныг санаж байгаа байх. Энэ талаар бүтэн нэг жилийн хугацаанд ямар нэг хөдөлгөөн гарсангүй. Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай асуудлууд тодорхой мэдээлэгдээд байхад бас ямар нэг хөдөлгөөн хийгдсэнгүй.

    С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг дээр маш олон янзын таамаг байхад бас ямар нэг ажил хийгдсэнгүй. Бүтэн жил болоход эдгээр асуудлаар юу ч хийгдсэнгүй. Би Ерөнхийлөгч болсноосоо хойш прокурорын байгууллага, Ерөнхий прокурортой хамтарч ажиллахаар чармайж байгаа.

    Ерөнхий прокурор УИХ-ын 4 гишүүнийг ЖДҮХС-тай холбоотой асуудлаар УИХ-д хэлэлцүүлэх үедээ энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой юу гэж асууж байсан. Би бас танай байгууллагаас энэ танхимаас шударга ёс эхлэх ёстой юу гэж асуумаар байна. Санал нэг байна уу… Санал нэг байна гэж байна.

    ЖДҮХС-тай холбоотой бас нэг тодорхой асуудал нь Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатар тус сангаас хоёр жил дараалан зээл авсан нь тогтоогдсон, өөрөө хүлээн зөвшөөрсөн. Өнөөдөр ямар ч хариуцлага хүлээлгүйгээр албан тушаалаа хашаад сууж байна. Прокурор нь өөрөө ЖДҮХС-гаас зээл авчихаад яаж.. хэмээн иргэд ярьж байна. Прокурор өөрөө энд сууж байна. Асуудал анх дэгдэхэд би таныг дуудан уулзаж өөрөө өргөдлөө өгч шалгуулаад буруугүй бол ажлаа хий гэсэн тиймээ. Тийм гэж байна. ЖДҮ-гийн зээл авсан УИХ-ын гишүүд Амгаланбаатар прокурортой барьцаж байна гэдэг асуудал бас яригдаж байна. Ерөнхий аудитор өөрөө бас ийм асуудалд холбогдсон. Ажлаасаа чөлөөлөгдөөд шалгуулж байна. Ерөнхийлөгчийн ТГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга, орон тооны бус зөвлөх гэх мэт хүмүүс ажлаа өгөөд шалгуулж байгаа гээд жишээнүүд ярьж байна.

    60 тэрбумын хэргийн холбогдогчдын асуудлыг УИХ-д оруулж ирмээр байна. Бас орлогчийнхоо асуудлыг Ерөнхий прокуророо оруулах юмуу яахийн.

    Шударга ёс, хууль тэгш үйлчлэхгүй байгаад иргэд ихэд бухимдаж байна.

    Утааны асуудал олон жил яригдаж байна. Утаагүй зуух мэтийн үр дүнгүй зүйлсэд зарцуулсан мөнгөний хариуцлагыг одоо яагаад эргэж нэхэхгүй байгаа юм бэ. Зуух өөрөө орж ирээд өөрийгөө зараад явахгүй нь тодорхой. Зуухны эзэн нь тодорхой, зууханд зарцуулсан мөнгө нь тодорхой байгаа. УИХ-аар шийдсэн эрх мэдэлтнүүд нь бас тодорхой байгаа” гэхчилэн ярилаа.

    Дэлгэрэнгүйг видео мэдээнээс үзнэ үү.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ