• ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтын хэрэгт шинэ үйлдлүүд илэрч, хорихыг хүсчээ

    Сангийн сайд асан, ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.Түүнийг өнгөрсөн жил хорьж байсан ч эдүгээ гадуур батлан даалтад гарган шалгаж байгаа юм.Мөрдөн байцаалтын явцад оффшор, Оюутолгойн асуудлаар шинэ үйлдлүүд илэрсэн байна. Тиймээс АТГ-аас зайлшгүй хорьж шалгах шаардлагатай хэмээн цагдан хорих хүсэлтээ хүргүүлжээ.

    Уг хүсэлтийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14.00 цагаас хэлэлцэхээр товлосон байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ