
ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Ерөнхий прокуророос УИХ-д оруулж ирсэн ч олонхи бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн билээ.
Асуудлаа хэлэлцүүлсэн УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар ч дуудсан цагт хуулийн байгууллагад очиж байцаалт өгч байгаагаа хэлсэн. “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь УИХ-ын гишүүний бланкан дээрээ бичиг хийж өгсөн УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир УИХ-ын чуулган дээр гэмшиж байгаагаа дахин дахин хэлсэн.
Гэвч гэм нь урдаа,гэмшил нь хойноо гэгч болсон УИХ-ын гишүүний хувьд яах аргагүй л ашиг сонирхлын зөрчилд орохоор гэмт үйлдэл хийжээ.
Улсын Ерөнхий прокурорын мэдээлснээр бол,УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Очир “Сапфир стоун” ХХК-д ЖДҮХС-аас 1.2 тэрбум төгрөгийн зээл авахад нь барьцаа хөрөнгөний оронд өөрийн УИХ-ын гишүүний гарын үсэгтэй бичгээр баталгаа гаргаж өгсөн байгаа юм. Уг нь УИХ-ын гишүүний хувьд бүх сонгогчийнхоо төлөө ажиллана гэж ам өчгөө өгч сонгогдсон шүү дээ.
Г.Саруул
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй