• “STARTUP MINI EXPO 2019”  бэлэгтэй үзэсгэлэн худалдаанд гарааны бизнес эрхлэгчид оролцож байна

    “STARTUP MINI EXPO 2019”  бэлэгтэй үзэсгэлэн худалдаа Business Plaza-ийн 19 давхарт нээгджээ. Сар шинийн баярыг угтан үзэсгэлэнд гаргасан  гарааны бизнес эрхлэгчдийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрийнхээ үнээр худалдаалагдаж байгаагаараа онцлогтой.

    Эдгээрээс Мангаа, Бумбардай, Ямх охин, Язгуур контент, Наад зэрэг хүүхдийн оюун ухааныг хөгжүүлэх бүтээгдэхүүнүүдийг бага насны зочиддоо бэлэглэвэл тун ч зөв сонголт болно.

    Тэдгээрээс онцолбол:

    “Мангаа” хүүхдийн цуврал ном

    Тод өнгө, сонирхолтой агуулга бүхий Мангаа цуврал ном.  Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан бодох, бичих, анхаарлаа төвлөрүүлэх чадваруудыг дэмжих зорилготой, насны онцлогт тохируулан сонирхолтой байдлаар бэлтгэсэн цуврал дасгал ажлын ном юм.

    Бумбардай-108 цуврал ном

    Монгол өв уламжлалыг дэлгэн өгүүлдэг Бумбардай- 108 цуврал ном. Энэхүү номон дээр гол дүрийн баатар Бумбардай нь ердөө таван настай атлаа нүүдлийн ёс заншлыг суралцан яваа тухай өгүүлдэг. Бяцхан үрсэд тань зориулсан Бумбардай болон түүний нөхдийг зураг бүхий шаазан аягыг мөн худалдаалж байна.

    НААД-угсардыг гэрийн дотоод шийдэл

    НААД-угсардаг гэр

    НААД брэнд нь нүүдэлчдийн онцгой тоглоом наадгай, өв соёлыг орчин үеийн болгон хөгжүүлж дэлхийн зах зээлд таниулах зорилготой Монголын үндэсний брэнд юм Нүүдэлчдийн өв соёлыг шингээсэн НААД брэндийн нүүдэлчдийн угсардаг гэр. Монгол гэрт байдаг багана, өрх, тооно, унь, тулга, туурга, бүрээс гээд бүгд НААД нүүдэлчдийн угсардаг гэрт ч мөн байна. Үнийн хувьд хэмжээнээсээ хамаараад 59,900-129,999 төгрөгийн үнэтэй байна.

    Галент брэндийн дүрлэг, савангууд

    Мөн эмэгтэйчүүдийн хэрэгцээт ургамлын гаралтай, handmade  Галент брэнд, Лаванда брэнд, Arura брэндийн  нүүрний скраб, ванны бөмбөлөг, биеийн тос, ванны давс, монгол хатадын зурагтай чамин хийц бүхий   Mayara брэндийн түрийвч, нүүр будалтын багсны сав, тэмдэглэлийн дэвтэр, утсаа гоёх кейснүүдээс авахуулаад ороолт, жижиг цүнхнүүдээс сонголтоо хийгээрэй.

    Mayara Брэнд

    OOGII Брэндийн гар утасны кейс, түрийвч болон өсгийтүүд

    Австрали улсад үйлдвэрлэгдэж Япон, Австрали болон Монгол улсуудад худалдаалагддаг OOGII  брэндийн цэвэр могойн арьсан туфль, гар утасны гэр, түрийвчнүүд цөөн тоогоор иржээ. Бусад улсад худалдаалагддаг үнээсээ Монгол хэрэглэгчдэд үндсэн үнээр нь хүргэдэг билээ.

    “STARTUP MINI EXPO 2019” дээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнүүдэд Монгол соёл уламжлал, ур ухаан шингэсэн байх бөгөөд сав, баглаа боодлын хувьд ч маш ухаалаг байгаа нь харагдаж байлаа.

    Тус үзэсгэлэнд дэлгэгдсэн онцлог бүтээгдэхүүнүүдтэй Та бүхэн  дараахь фэйсбүүк линкээр нь ороод танилцах боломжтой.

    1. Мангаа- Сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан цуврал дасгал ажлын ном
      FB link: https://www.facebook.com/mangaahuuhdiinnom/
    2.  Бумбардай- 5 настай хүүгийн тухай 108 цуврал ном
      FB link: https://www.facebook.com/bumbardai/
    3.  Dr.Baatar Brand- 100% ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
      FB link: https://www.facebook.com/Dr.Baatar/
    4.  Галент брэнд- Органик савангийн үйлдвэрэл
      FB link: https://www.facebook.com/galentbrandmongolia/
    5. Лаванда брэнд- Органик гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
      FB link: https://www.facebook.com/LavandaOrganicShowroom/
    6.  Mayara Brand- Үндэсний түүх, соёл шингэсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлэгч
      FB link: https://www.facebook.com/mayaramongolia/
    7. контент- Монголын хамгийн анхны 100 ангит адал явдалт “Язгуур” хүүхэлдэйн кино.
      FB link: https://www.facebook.com/yazguurcontent/
    8. Ямх охин- Хүүхдэд зориулсан урлалын эсгийн ном, чимэглэл, эсгий урлал
      FB link: https://www.facebook.com/YamkhOkhinUrlan/
    9. Arura брэнд- 100% органик арьс арчилгааны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
      FB link: https://www.facebook.com/ARURA-Mongolian-Brand-21338925835…/
    10.  Jewel House Mongolia- Гоёл чимэглэлийн бүтээгдэхүүн
      FB link: https://www.facebook.com/jewelhousemongolia/
    11.  Болор өлзий- Гар урлал, хүүхдийн үндэсний хувцасны оёдолНаад-нүүдэлчдийн тоглоом наадгай
    12. НААД-нүүдэлчдийн тоглоом наадгай
    13. https://www.facebook.com/NaadBrand/ 
      1. OOGII брэнд

      https://www.facebook.com/flower1234512?__tn__=%2Cdl%2CP-R&eid=ARBpT7B9x9eL5U-q2U6bucILjPLrh6zM2R8S2pFoRG5oks1iyPMBHIoV3LrDQioDQ4fDxLHrwzXZdV8C

       

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ