Японы сумогийн 72 дахь ёкозуна Кисеносато зодог тайлахаар боллоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь аварга Кисеносато зодог тайлахаар боллоо. Гэмтэл бэртлийн улмаас сүүлийн нэг жил гаруй хугацаанд бараг барилдаагүй бөгөөд энэ сарын башёд гурав дараалан унасан.

Япончуудын хүсэн хүлээсэн Ёкозүна Кисеносато 2017 оныг гайхалтай эхлүүлж хоёр башё  дараалан түрүүлсэнээр аварга болсон юм. Гэвч тэрбээр мөрөөдөлдөө хүрсэн ч гуравдугаар сард Харүмафүжи аваргатай хийсэн барилдаанд мөрөөрөө дарж унан ялагдсан.

Түүнээс хойш ийнхүү арван башёд тэмцээнийг дундаас нь орхиж, нэг  ч башёд бүтэн барилдсангүй. Анх түүнийг Ёкозүна цол хүртэхэд нь аав нь “Зодог тайлах нь л хурдан болох байх даа…… “ хэмээж байсан аж.

С.Амар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ