Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлжээ

Бүтэн болон хагас өнчин, эмзэг бүлгийн хүүхдүүдийн хурууны хээг бүртгэж, цахим сан бүрдүүлжээ.

Энэ тухайд Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх тодруулахдаа “Асрамжийн газар болон эмзэг бүлгийн 17000 хүүхдийн хурууны хээг нэгбүрчлэн бүртгэж, цахимжууллаа. Ингэснээр хүүхдүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянахаас гадна аливаа эрсдэл гарсан тохиолдолд хамгаалах боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар манай улсад эрсдэлт бүлгийн 20000 гаруй хүүхэд бий” гэжээ.

Мөн тус байгууллагаас Засын -Үүд, Алтанбулагт хүүхэд хамгаалах байр байгуулжээ.  Үүнээс гадна хурдан морь унадаг хүүхдийг даатгалд хамруулснаар уралдааны үед гэмтсэн бол 20 сая хүртэлх төгрөгийн эмчилгээний зардал авах боломж бүрдүүлсэн байна. 25 жил хориглоод дийлээгүй өвлийн морин уралдааныг хориглож чаджээ.

С.Баатар

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ