• Юлия Тимошенко Порошенког ерөнхийлөгчийн сонгуульд ялах боломжоо алдаагүй

    “Батькавшина” намын дарга Юлия Тимошенко Украины Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатны үеэр өнөөгийн төрийн тэргүүн Петро Порошенког ялах болно гэж үзэж байна.

    Тимошенкогийн үзэж буйгаар, Украинд явагдаж байгаа орон нутгийн сонгуулиар “Батькавшина” нь 34%, “Петро Порошенкогийн блок” 23% -ийн санал авах аж.

    “Энэ бол манай баг, Порошенкогийн баг л хоёрдугаар шатанд байх болно гэдгийг харуулж байна” гэж тэр ICTV-гээр хэлээд хоёр дахь шатанд Порошенкод нэг ч боломж олдохгүй гэж мэдэгдэв.

    Тимошенкогийн үзэж байгаагаар, Донбассын нөхцөл байдлыг зохицуулахын тулд шинэ ерөнхийлөгч Минскийн гэрээг орхиж болохгүй, гэхдээ нөгөөтэйгүүр Будапешт дэх 1994 оны хэлэлцээрийг сэргээж Будапешт + форматаар илүү ноцтой хэлэлцээр хийх шаардлагатай байна.

    Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн кампанит ажил 12-р сарын 31-нд Украинд эхэлсэн. Сонгууль 3-р сарын 31-нд болно.

    М.Баяр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ