• “Европын холбооноос гарах” хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөлгүй, харин Мэйд итгэл хүлээлгэх эсэхийг шийдэхээр болов

    Их Британийн парламентын доод танхим “Европын холбооноос гарах” тухай Их Британийн засгийн газар ба Европын холбооны тохиролцсон хэлэлцээрийг хүлээн зөвшөөрсөнгүй. 5 хоногийн хэлэлцүүлгээр дамжуулж,15-нд Их Британийн парламентын доод танхим дэмжсэн 202, татгалзсан 432 саналын дүнгээр тус хэлэлцээрийг хүлээн зөвшөөрөөгүй байна.

    Доод танхимын шийдвэрийн дагуу ерөнхий сайд Тереза Мэй 21-нээс өмнө шинэ төсөл гаргаж, дахин хэлэлцүүлнэ. Санал хураалт дууссаны дараа Их Британийн Лейборист намын удирдагч Корбин засгийн газарт итгэл хүлээлгэх эсэх тухай санал хураах саналыг Доод танхимд өргөн барьжээ. Их Британийн парламент 16-нд энэ санаачилгаар хэлэлцүүлэг хийж санал хураах юм.

    Их Британийн улс төрийн уламжлалаар парламент итгэл хүлээлгэх эсэх тухай төсөл баталсан нөхцөлд шинэ засгийн газрыг 14 хоногийн дотор байгуулж, доод танхимын гишүүдийн 50-иас дээш хувиас дэмжлэг авах ёстой. Эс тэгвэл урдьчилан сонгууль хийх юм.

    М.Баяр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ