• Хамт архидсан хүнээ хөнөөж цогцсыг нь жалганд хаясан хэрэг гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт орших “Марал” хүнсний дэлгүүрийн хажуу талын жалганд “хүн нас барсан байж болзошгүй доошоо хараад хэвтэж байна” гэсэн мэдээлэл энэ сарын 14-нд 07.00 цагийн орчимд иржээ.

    Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, НЦГ-ын Мөрдөн шалгах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Хэргийн газарт үзлэг хийхэд талийгаач нь 36 настай Т байсан бөгөөд хутгалуулсны улмаас амь насаа алдсан нь урьдчилсан байдлаар тогтоогджээ.

    Талийгаачийг Баянзүрх дүүрэгт суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй У гэгч хөнөөсөн болохыг илрүүлж, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Хэргийн шалтгааныг тодруулахад У нь талийгаачтай хамт архидан согтуурсан үедээ үл ялих зүйлээс болж маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж амь насыг нь хохироосон болохоо мэдүүлжээ.

    Тухайн хэрэг явдал У-гийн гэрт үйлдэгдсэн боловч цогцсыг зөөж жалганд хаясан болох нь тогтоогдсон байна. Уг этгээдийг нэгдүгээр сарын 14-нд 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилжээ. Одоогоор түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид хорьсон байгаа аж. Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн  байгууллагаас анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ