• Өмнөд нь Хойд Солонгосоо “дайсан” гэж тодорхойлохоо болив

    БНСУ-ын Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн “Батлан хамгаалах цагаан ном-2018”-д БНАСАУ-ыг “дайсан” гэж бичихээ больж, Умард Солонгосыг дорд үзсэн цэрэг дайны зарим үг хэллэгийг өөрчилсөн байна.

    Батлан хамгаалах яамнаас нийтэлсэн холбогдох материалаас үзвэл, тус цагаан номд батлан хамгаалах зорилгын талаар өгүүлэхдээ “БНСУ-ын бүрэн эрх, нутаг дэвсгэр, ард түмний амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдалд заналхийлж халдсан аливаа хүчин бүгд “дайсан” болно” гэжээ. Урьд нь зөвхөн Хойд Солонгосыг “дайсан” гэж бичдэг байсан ажээ.

    Үүнээс өмнө “Гурван тэнхлэгийн систем” гэж бичдэг байсныг энэ цагаан номд өөрчилсөн байна. Энэ системийг “Цөмийн зэвсэг ба үй олноор хөнөөх зэвсгийн заналхийллийг дарж, түүнийг даван туулах тэмцлийн гол хүчний байгуулалт” хэмээн өөрчилснөөс гадна, тус систем дэх “хөнөөх гинжин систем”, “их хэмжээгээр шийтгэн өшөө авах” зэрэг үгсийг өөрчилж, “стратегийн зорилгоор цохилт өгөх” “туйлбартай зохицуулах” зэрэг ердийн үгсээр орлуулсан аж.

    М.Баяр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ