• Нүүрсийг орлох био нүүрс гаргаж авчээ

    Европын комиссоос 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 80 хүртэл хувиар бууруулах амлалт өгсөн. Испанийн Ingelia компани нүүрсийг орлохуйц эрчим хүчний эх үүсвэр болох нүүрснээс цэвэр найрлагатай био нүүрсийг үйлдвэрлэх инновацийн шийдлийг олжээ.

    2022 он гэхэд 220,000 тонн нүүрсийг био нүүрс орлох боломжтой болно.

    Арваад жилийн өмнө уг компанийг үүсгэн байгуулагч Мариса Хернандез хоёр хамтрагчтайгаа органик хог хаягдал, цэвэршүүлэх байгууламжийн хаягдал ус, цэцэрлэгжүүлэлтээс гологдсон ургамлын хаягдлыг био нүүрс болгон үйлдвэрлэх боломжтой шийдлийг олохоор ажиллаж эхэлжээ.

    Biochar буюу био нүүрс гэж юу вэ? Энэ бол ургамал, амьтны гаралтай органик түүхий эдийг хүчилтөрөгчгүй орчинд халаах аргаар үйлдвэрлэсэн, ус агаар шингээх чадвар бүхий нүх сүвүүдтэй, сэвсгэр, нунтаг нүүрс юм. Ургамал, амьтны гаралтай органик материал гэдэгт бүх төрлийн модны хаягдал, төрөл бүрийн хатсан ургамал, сүрэл, навч, мөчир, иш,мал амьтаны өтөг бууц, хүний хэрэглээний улмаас бохирдсон муу ус зэрэг орно.  Био нүүрс нь ямар түүхий эд ашиглаж, ямар арга технологиор үйлдвэрлэснээсээ хамаараад олон төрөл, янз бүрийн шинж чанартай байдаг. Ийм учраас био нүүрсийг ашиглах хэрэглэх зориулалт нь ч олон янз.

     Нийгмийн бүх талыг маш хурдацтай хамарч, урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд гарч байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-ээс гаргасан тайланд тусгажээ.

    Нийгмийн бүх талыг маш хурдацтай хамарч, урьд өмнө байгаагүй өөрчлөлтүүд гарч байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн талаар НҮБ-ээс гаргасан тайланд тусгажээ.

    Био нүүрсний хувьд шаталтын дүнд үйлдвэрлэх илчлэг нь  нүүрстэй адил боловч  нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал 0, азот, хүхэр, хлор зэрэг бусад хорт нэгдлүүдийн ялгарал бага.

    МУУ УС БОЛОН БОРДООНООС ТҮЛШ ГАРГАН АВАХ

    20 бар, 200С-ийн даралт, температурын нөхцөлд органик бодисын чийгийг алдагдуулан,ууршуулдаг гэж энэхүү био нүүрс гарган авах процессыг тайлбарлаж болно.

    Ingelia компани нь био нүүрсийг гаргаж авахын тулд муу усыг өндөр даралт, темпаратурын үйлчлэлд оруулан нүүрстөрөгчөөр баяжуулдаг.

    Мариса Хернандез :

    Өөрөөр хэлбэл, бид хог хаягдал дахь нүүрстөрөгчийг 95 хувиар баяжуулдаг.

    Энэ процессыг гидротермаль карбонатжуулалт гэж мөн нэрийддэг.

    Энэхүү хувиргах процессын дүнд азот, хүхэр, хлор зэрэг бусад хорт нэгдлүүд гидротермаль карбонатжуулалт процессын дүнд үүсэх хаягдал шингэнд ялгарч үлдэнэ. Бүтэн найман цагийн даралт, температурын үйлчлэлд орсны дараа ургамлын үлдэгдэл эх материал бүхий нүүрстөрөгчөөр баяжсан байгалийн нүүрсийг орлохуйц хатуу төлөвт, чийггүй, цилиндр хэлбэрийн био нүүрс бэлэн болно.
    “Эрчим хүчний нүүрстэй адил илчлэг болон  шаталтын бүтэцтэй гэж Хернандез тодотгожээ. Мөн органик материалыг ашиглан үйлдвэрлэдэг бордоо болон био хийн/ХАА-н хаягдал, ургамал, муу ус, хоолны хаягдал зэргээс төрөл бүрийн хийг үйлдвэрлэх/ үйлдвэрийн процесс явагдахад шаардагдах 30 хоногийн хугацаатай харьцуулахад энэхүү аргад шаардагдах хугацаа нь ердөө найман цаг юм.

    ОЛОН УЛСАД ҮНЭЛЭГДЭХҮЙЦ ШИЙДЭЛ

    Хернандезийн инновацийн шийдэл нь түүнд  Ingelia компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчийн нэр хүнд өсөөд зогсохгүй Европын холбооны Инноваци ба технологийн институтын (EIT) эмэгтэйчүүдийн төрлийн номинацийн эзэн болоход нь ихээхэн түлхэц болжээ. Энэ шагналаа энэ сарын эхээр Будапештэд болсон бага хурлын үеэр гардан авсан юм.

    Испани, Их Британи, Итали улсуудад хог хаягдлыг эрчим хүч болгон хувиргах энэхүү инновацийг нэвтрүүлэн эхэлжээ. Жишээлбэл,  Италийн муу усыг дахин ашиглагч хамгийн том үйлдвэр болох жилд 80,000 тонн бохир ус цэвэршүүлдэг Тосканы үйлдвэрт энэхүү гидротермал карбонатжуулалтын шийдлийг ашиглаж эхлээд байна.

    Бидний явуулж буй үйл ажиллагааны дүнд 2022 он гэхэд  жил бүр 220 мянган тонн нүүрсийг био нүүрсээр орлуулан хэрэглэж, агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг хагас сая тонноор багасгах боломжтой гэж Хернандез үзэж байна.

    Эх сурвалж: Businessinsider.com

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ