Энэ жил геологийн судалгаанд 24.6 тэрбумыг зарцуулна

Монгол улс одоогоор 2783.65 тонн алт, 42.1 мянган тонн мөнгө, 60.6 сая тонн зэс, 1530 мянган тонн молибден, 1822.4 сая тн төмрийн хүдэр, 38.5 тэрбум тн нүүрс зэрэг ашигт малтмалын бүтээгдэхүүний нөөцтэйг Ашигт малтмал газрын тосны газраас мэдээлсэн.

Тэгвэл энэхүү нөөцийг нэмэгдүүлэх геологийн судалгааны ажилд энэ онд 24.6 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ.  Нөөцөө нэмэгдүүлэхээр улсын төвсийн хөрөнгөөр хайгуулын ажлыг тогтмол хийж ирсэн юм.

Өнгөрсөн оны 12 дугаар 30-ны байдлаар 1:50 000-ны масштабтай геологийн зураглал, ерөнхий эрлийн 27, 1:50 000-ны масштабтай геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн болон, 1:200 000 –ны масштабтай Улсын геологийн зураг зохиох, Монгол орны металлогений, ашигт малтмалын ордуудын тархалтын зүй тогтлын судалгаа тэргүүтэй  41 төсөл хэрэгжиж байгаа аж.

Д.Хүдэрбат

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ