• В.Путин, Шинзо Абэ нар энх тайвны гэрээний талаар хэлэлцэнэ

    ОХУ-ын Кремлийн веб сайтын мэдээлнээр энэ сарын 22-нд Москва хотноо ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Японы ерөнхий сайд Шинзо Абетай хэлэлцээ хийж, Орос, Японы удирдагчид энх тайвны гэрээ, хоёр талын харилцаа, олон улсын асуудлаар ярилцахаар болжээ.

    Эх сурвалжийн мэдээлснээр, Орос, Японы удирдагчид улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг авч хэлэлцэх ажээ.

    Орос, Японы удирдагчид өнгөрсөн жил Сингапурт болсон Зүүн Азийн хамтын ажиллагааны удирдагчдын хурал, Аргентинд болсон Их хорийн дээд уулзалтын үеэр уулзсан юм.

    Эдгээр уулзалтын үр дүнг хэрэгжүүлэхийн тулд Путин, Абэ нар Орос, Японы энх тайвны гэрээ байгуулахад шаардлагатай асуудлуудын талаар ярилцана гэжээ.

    Мөн Оросын гадаад хэргийн яамны албан ёсны сайт 14-нд мэдэгдэл нийтэлж, Оросын гадаад хэргийн сайд С.Лавров, Японы гадаад хэргийн сайд Таро Коно нар мөн өдөр Москвад хэлэлцээ хийсэн тухай мэдээллээ.

    Хэлэлцээний дараа Лавров “Өмнөд Курилийн арлуудын бүрэн эрхийн асуудлаар ярилцах боломжгүй, Өмнөд Курилийн арлууд бол ОХУ-ын нутаг дэвсгэр юм” гэж мэдэгдсэн байна.

    М.Баяр

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ