Н.Алтанхуяг шударга бусын хонгилоо дахин зарлав

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг анх 2016 оны дөрөвдүгээр сард “Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг анх олон нийтэд ярьж эхэлсэн.  Тэрээр УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөхөн энэ асуудлыг хөндөхдөө монголын нийгэмд “ Шударга бусын хонгил” хэмээх зүйлийг нэр бүхий улстөрчид зохион бүтээсэн байна. Үүнийг толгойлдог, зохион бүтээсэн хүн нь Ц.Элбэгдорж юм хэмээж байв. Тэгвэл ийм хонгил үнэхээр бодитой байна гэдэг  нь өдөр ирэх тусам илчлэгдэж илэрч байна.

“Шударга бусын хонгил”-ыг тогтоосон эзэд маш их хэмжээний баялагийг дээрэмдэж авдаг. Тэд газрын доорх баялаг, нийслэлийн газар зэргийг дээрэмдэн тонодог. Тэд өөрсдийнхөө хийсэн хууль бус үйлдлүүдийг хууль хүчний байгууллагыг атгандаа байлгаснаар хамгаалдаг. Тэрнийг нь хэлсэн хүмүүсийг тэр  махныхаа машинаар оруулдаг гэдэг нь өнөөдөр Монголын нийгэмд ил тод болж байна.  Монголын баялагийг дээрэмддэг асуудлыг зөвхөн нийслэлийн газар дээр яръя.

Нийслэлийн газрыг би тэрэнд өгч байсан гээд М.Энхболд өөрөө зөндөө ярьж байна. Дүүргийн газрыг бас өгдөг, арилжаалдаг. Ийм юм хавтгай болсон. Одоо бид энийг л өөрчлөхгүй бол Монголын нийгэм өөрчлөгдөхгүй.  “Шударга бус хонгил”-ынхны хийсэн хулгай дээрэм, ялангуяа бизнесийн салбарт хийсэн лицензийг нь дээрэмдэж авдаг, мөнгийг нь дээрэмдэж авдаг, бизнесийг нь дээрэмдэж авдаг энэ үйл ажиллагаа 2019 онд өдөр болгон илчлэгдэнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй байна.

Энэ хонгил гэдэг чинь яагаад ийм амь бөхтэй оршин тогтноод байгаа вэ гэхээр газрын баялагийн нэрээр маш их лиценз дээрэмдээд авчихсан байгаа. Нэг лиценз л гэхэд 500 мянган доллараас 2 сая,3 сая доллар гээл явна… Тэгэхээр эрх мэдлийг гартаа оруулж аваад, хууль хяналтын байгууллагыг өөртөө авна гэдэг чинь өөрсдөө хуулиас гадуур үйл ажиллагаа явуулахад хэн ч тэдний эсрэг юм ярихгүй гэсэн үг. Тийм учраас лицензийн дээрэм хийдэг.Зарим бизнесмэнүүд ярьж байна. Мөнгө дээрэмддэг. Бизнесийг нь нурааж байгаад өөрсдийнхөө бизнесийг явуулдаг…

Өнөөдрийг хүртэл 2-3 сарын туршид М.Энхболд гэдэг хүнийг хонгилын сүүлчийн багана байна, энийг нураана гээд баахан л үзэж байна. Ямар амь бөхтэй зууралдаж байна. Яагаад ингээд амь бөхтэй зууралдаад байгаа юм. Энэ хүн унах юм бол энэний цаана байгаа асар их дээрэм, булхай, луйвар бүгд илэрнэ. Газрын баялагийг яаж дээрэмдсэн, нийслэлийн газрыг яаж хулгай хийсэн, дүүргийн газруудыг яаж зарж баяжсан. Энэ нь илэрнэ. Би Нийслэлийн газар дээр жишээ хэлье…

Тэр Дүнжингарав орчмын 90 га газар.  Б.Наранхүү гээд  манай намын нэртэй их хурлын гишүүн байгаа. Нийслэлийн М.Энхболдын өгсөн газруудыг га га-гаар нь зарж мөнгө олж байгаа хүн. Би ганцхан 90 га /Дүнжингарав орчим/ газрыг нь жишээ татаж байна. Энэ дээр нэмэх нь өчнөөн га газар бий. Цаг байвал тэр бусад га газруудыг нь газар тус бүрээр нь ярьсан ч чадна. 1 га газрыг 500 мянган доллароос 1 сая долларын хооронд зарж байна. 90 га газрыг хагасаар нь буюу 500 мянган доллароор борлуулсан гэхэд 40 сая доллар. Энэ мөнгийг зүгээр л газраас олж байгаа хүмүүс шүү дээ, нийслэлийн нэг хэсгээс нь л олж байгаа хүмүүс…

Тэгээд одоо Дүнжингарав дүүрэг байгуулна ч гэнэ үү

Б.Наранхүүд зориулсан дүүрэг. Ингэтлээ энэ Монголын төр ялзарч болох юм уу? Ийм их хэмжээний мөнгө энэний цаана байдаг учир энэ хүмүүс М.Энхболдыг үхэн хатан зуурч байлгаж байна. М.Энхболд даргын хувьд ч өрөвдөлтэй л байгаа л даа. Гэхдээ яахын, “буруу замаар будаа тээсэн хүмүүс буцахдаа шороо тээнэ” яг тэр Монгол ардын зүйр цэцэн үг энэ дээр гарч байгаа юм” хэмээн ярив.

Эндээс харахад өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд суудлаасаа буухгүй зууралдаад байгаагийн цаана асар их хэмжээний ашиг сонирхол нуугдаж буй гэдэг нь өдөр өдрөөр илчлэгдэж байна. Мөн тэрээр албан тушаалаасаа огцорвол АТГ, Прокурорын дарга нар солигдож, тэдний өч төчнөөн гэмт үйлдлүүд ил болж тэд ялаа эдлэх юм. Хонгилынхон үүнээс маш их айцгааж байна.

Л.Самбуу

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ