
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж НИТХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулсан байна. Удирдах зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүллээ.
Үүнээс өмнө Нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид хуралдаж, Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжсэн аж. Ийнхүү маргааш болох НИТХ-аар хотын дарга болон НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэхээр болж байна.
Одоо НИТХ-ын даргаар С.Амарсайхан ажиллаж байгаа бөгөөд түүнийг Хотын даргад нэр дэвшүүлээд байгаа учраас ийнхүү дараагийн НИТХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулжээ. Р.Дагва нь НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй байгаа юм. Тэрбээр Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгч.
С.Баатар
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй