Галт тэргэнд зорчиж явсан бүсгүй амаржиж хүү төрүүллээ

Шарын гол Дархан чиглэлийн галт тэргэнд зорчигч эмэгтэй амаржиж хүү төрүүлжээ.  Тодруулбал,  Шарын гол Дархан чиглэлийн 603 дугаар галт тэргэнд зорчиж явсан эмэгтэй өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний оройн 20,25 минутын үед эсэн мэнд амаржиж хүү төрүүлжээ.

Зорчигч М.Номин-Эрдэнэ нь 27 настай бөгөөд гэнэтийн байдлаар галт тэргэнд амаржиж хүүтэй болсон байна. Хүүг вагоны үйлчлэгч Г.Энхтуул болон Ц.Гансүх нар эх барьж, хүйн ээж нь болсон байна.

Эх хүүхдийг Дарханд буусан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна. Одоогоор эх, хүүхдийн бие эрүүл саруул, харьяа эмнэлэгтээ хэвтэн эмчлүүлж байгаа аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ