Л.Эрдэнэчулуун: Зарим ААН-үүдийн хоолны үлдэгдлээс гахайн мялзан илэрсэн

Африк гахайн мялзан өвчин манай улсад хот, хөдөөгүй хурдацтай тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комисс хуралдлаа. Улсын хэмжээнд 31 мянган гахай тоологдсоны  17 мянга нь нийслэлд байдаг аж.

Энэ үеэр НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлд гахайн мах нийлүүлж буй 74 цэгээс дээж авч шинжилгээ хийж байна.  Гурав хоногт т 100 гаруй дээж авахад 50 хувьд мялзан өвчний ДНХ илэрсэн. Зарим ААН-ийн хоолны үлдэгдлээс ч илэрсэн.  Одоогоор 130 аж ахуйн нэгжийн 17 мянган гахайг голомтын цэгт нь хориглолт тогтоож, халдваргүйжүүлэлт хийхээр болсон. Импортыг тодорхой хугацаагаар зогсоох нь зүйтэй. Нийтийн хоолны болон худалдааны байгууллагын  хэрэглээг ч хязгаарлах шаардлагатай” гэв.

Эхний ээлжинд импортлогч 10 ААН-д түгээлтээ зогсоох мэдэгдэл хүргүүлжээ. Тэгвэл дахиад нөөц  300 тонн, гар дээр тараагдсан 1000 гаруй тонн гахайн мах байгаа ажээ.

С.Баатар

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ