• Гахайн мялзан өвчинтэй холбоотойгоор онцгой комисс хуралдаж байна

    Булган, Дундговь, Төв, Орхон аймгийн зарим сум, хотын худалдаа, хоолны зарим газар, гахайн мах, махан бүтээгдэхүүнд гахайн африк мялзан илэрчээ. Хурдацтай тархахж буй энэхүү өвчинтай холбогдуулан  Улсын онцгой комисс хуралдаж эхэллээ.

    Африк гахайн мялзан өвчин нь  Хятад, Польш, Герман, Унгар, Япон, Бельги гээд олон улсад нэг сая гаруй гахай өвчлөөд байгаа аж.

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас  дээрх аймгуудад гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоож, худалдаа үйлчилгээний газруудад зарагдаж байгаа гахайн мах, махан бүтээгдэхүүнийг битүүмжилж, худалдаалахыг хориглоод байгаа юм.

    Эх сурвалж: www.polit.mn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ