• Өдөрт дунджаар 109 сая төгрөгийн арилжаа хийжээ

    Монголын хөрөнгийн бирж энэ оны нэгдүгээр сарын 11-нийг хүртлэх хугацаанд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, өдөрт дунджаар 109.9 сая төгрөг буюу нийт 549.8 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

    1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:

    Хувьцааны хоёрдогч зах зээлийн энгийн арилжаа:

    Нийт 44 компанийн 2.4 сая ширхэг хувьцааг 549.817.868 төгрөгөөр байна.

    Идэвхтэй арилжигдсан хувьцаа:

    Симбол Үнэт цаасны нэр Ширхэг Үнийн дүн
    1 GOV ГОВЬ 401,138 140,403,219
    2 APU АПУ 198,310 125,252,193
    3 LEND ЛэндМН ББСБ ХК 1,410,543 100,113,743
    4 SUU СҮҮ 248,870 51,136,081
    5 AIC Ард Даатгал ХК 54,638 39,931,118

     

    Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:

    Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 
    1 BDSC БиДиСек ХК              945,565                      342,255,003
    2 BZIN Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК           1,953,463                      150,899,279
    3 MNET Ард секюритиз ХХК              184,762                      107,972,056
    4 GLMT Голомт Капитал ХХК              330,879                      107,301,061
    5 BUMB Бумбат-Алтай ХХК              316,128                        81,784,520

    Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

    2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:

    Нэгдүгээр сарын 7-ний өдрөөс нэгдүгээр сарын 11-ний өдрүүдэд  ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаа явагдаагүй байна.

    ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон компаниуд:

    Симбол Компанийн нэр  Тоо ширхэг   Үнийн дүн 

    Жич: Авсан, зарсан нийлбэр үнийн дүнгээр гаргав.

    2019 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2.496.165.084.171 төгрөг болсон бол “ТОП 20” индекс 21531.3 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.84 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

    Эх сурвалж: Монголын Хөрөнгийн бирж

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ