Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нарыг хорих шүүхийн захирамж хэвээр үлдлээ

Өнгөрсөн долоо хоногт Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, туслах Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр ангид анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон.

Энэхүү шийдвэрийг Д.Дорлигжавын өмгөөлөгч Д.Оросоо, А.Ууганбаяр нар эсэргүүцэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид үндэслэлгүйгээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хэмээн гомдол гаргаад байсан ба уг асуудлыг хэлэлцэх хурал өнөөдөр 15.00 цагт эхэлсэн ч хурлыг энэ сарын 16-ны өдрийн 11:00 цаг хүртэл хойшлууллаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлийг тайлбарлаж чадаагүй яллагдагч нарыг нэг сарын хугацаагаар хорих шүүхийн захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдээд байна.

С.Дорж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ