Ginco Mongol энэ оны сүүлч гэхэд биткойноос олборлодог 600 нэгжээ 1600 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ

Орон нутгийн мэдээллийн хэрэгслээр  Монгол улс дах Биткойн олборлогчид болон түүнд оролцогчид үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байгаа тухай нэгдүгээр сарын 11-нд мэдээлэв.

Зүүн өмнөд азийн улс орнуудад цахилгааны тарифын үнэ хямд байдаг учраас уналтанд ороод буй гэж дүгнэгдэж байгаа Биткойны салбарт түүнийг олборлогчдын тоо энэхүү бүс нутагт нэг жилийн дотор гурав дахин нэмэгджээ.

 “Бизнесийн орчин улам ширүүсч байгаа  хэдий ч бид ашиг олох боломжтой хэвээр байна” гэж Ginco Mongol компанийн гүйцэтгэх захирал Юүма Фүрүбаяаши хэлэв.

Ginco нь Японы зах зээлд крипто валютын түрийвчийг/ өөрийн крипто валютыг хадгалах болон солилцох боломжийг олгодог програм эсхүл техник хангамжийн хэрэгсэл/ арилжаалдаг тус улсаас эхлэлтэй компани юм. Тус компани нь Улаанбаатар хотноо биткойн олборлодог хоёр үйлдвэртэй.

2018 оны байдлаар биткойны үнэ ханш нь  $ 3714.18 + 0.1 хувиар буурч, уналтанд орсноор биткойн олборлогчдын нэгж биткойноос олдог байсан ашиг буурахад хүрчээ.

Биткойнистын мэдээлж байгаагаар  биткойн олборлолт нь үнэтэй тусч байгаа учраас биткойн олборлодог компьютерийн системүүд их хэмжээгээр хаягдал болж буй үзэгдэл нь Хятадын сошиал медиагаар тарах болж.Нэг үгээр Хятад улсын биткойны салбар хямралд ороод байна.

Нэг хэсэг зах зээлийг монополчилж байсан Хятадын биткойн олборлогч Битмэйн компани нь удирдлагуудаа ээлж дараалан сольж, өр төлбөрийн талаарх цуурхал нь намжихаа болив. Улмаар нийт ажилчдын тэн хагастай тэнцэхүйц буюу 2500 ажилчдаа халан цомхотгол хийхээр төлөвлөөд байна.

Уналтанд ороод байсан зах зээл сэргэх нь

Биткойн олборлолтоос ашиг олохын тулд түүхий эдийг аль болох хямдаар авах хэрэгтэй болж байгаа. Харин энэ нөхцөлд Монгол улс хамгийн ашиг олох боломжтой байршлаар тодроод байна.

Өнгөрөгч аравдугаар сараас  үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Ginco Mongol компани нь энэ оны сүүлч гэхэд биткойноос олборлодог 600 нэгжээ 1600 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.  Мөн Юүма, биткойн олборлоход гарч буй гэмтэл, согогийг засварлах засварын үйлчилгээг нэвтрүүлэхээ онцлов.

Хятад улсын Биткойн олборлох хууль эрхзүйн хувьд хар бараан хэвээр буй.

Гэхдээ Биткойны салбар нь дэлхий даяар түгэж байгаа нь гайхмаар зүйл биш юм.  Жишээлбэл, Испани болон Канад зэрэг улсууд энэхүү зах зээлд оролцох төлөвлөөд байна. Харин Парагвайн хувьд “Алтан галуу” нэртэй дэлхийн хамгийн том биткойн олборлох уурхайг байгуулахаар Засгийн газраас нь төлөвлөжээ.

Г.Лхагва

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ