Ардчиллын түүхэн дэх анхны Засгийн газрын огцролт (1996-2000)

М.Энхсайханы Засгийн газрыг 1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд огцруулав. 1996 оны УИХ-ын сонгуулиар МҮАН-МСДН- ын “Ардчилсан холбоо” эвсэл парламентад 50 суудалтай болсон ч ялсан намын даргыг Ерөнхий сайд болголгүй, М.Энхсайханыг болгосон нь түүний огцрох эхний шалтгаан болов.

Мөн түүний  Засгийн газар өмч хувьчлалыг хурдавчлуулж, үнэ чөлөөлсөн зэрэг реформын шинжтэй томоохон ажлуудыг эхлүүлж чадсан ба  эвслийн нөгөө нэг нам болох МСДН-ынхан өөрийн намын бодлогыг хэрэгжүүлэхгүй байна гэх шалтаг тоочиж эхэлсэн байдаг.Хэзээ ч  эрх мэдэлд байж үзээгүй эвслийн бусад нөхөд нь сайдын алба хашиж үзэхийг мөрөөдөж,дээр нь МАХН (тухайн үеийн)-ын дарга Н.Энхбаярын сөрөг тоглолтод орж, АХ эвслийнхэн ийнхүү анхны засгаа унагасан түүхтэй.

Сэтгэгдэл бичих

Please enter your comment!
Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Please enter your name here

two × 2 =