Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

2019-01-13

Өнөөдөр Монгол Улс Шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт 27 жилийн ой тохиож байна. Жил бүрийн энэ өдөр жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан,  тэргүүтэй УИХ, УБХ-ын гишүүд  цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулиа баталсан байдаг. 1992 оны Монгол улсын Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан анхны Ардчилсан үндсэн хууль болсон бөгөөд тухайн үед Үндсэн хуулийг батлалцсан 430 депутатуудын 70 гаруй хувь нь хуучин МАХН-ын гишүүд байсан юм. Шинэ Үндсэн хуулийг батлахад байнгын ажиллагаатай  УБХ-ын үүрэг оролцоо туйлын чухал байсан юм

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ