УИХ-ын гишүүд хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй ч шаардлагатай бол уучлалт гуйж болдог гэнэ

2019-01-12

Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд болсон цуглаан дээр УИХ-ын гишүүн Л.Болд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг цэрэг хүчнийхнийг бэлдэж, цуглаан дунд 200 хүнийг оруулж,мөргөлдөөнд турхирч  магадгүй гэх мэдээлэл ирсэн тухай мэдээлсэн.

Хариуд нь УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат түүнийг  гүтгэсэн хэмээн шүүхэд өгөхөө мэдэгдээд зогсохгүй  “Л.Болдын эзэмшлийн Богд банкны харилцах дансанд Хөгжлийн банкнаас 30.8 тэрбум төгрөгийг шилжүүлж авсан” тухай баримтыг үнэн юм  байна лээ гэж барин тавин хэлсэн.

Харин тэд урд шөнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын үеэр бие биенээсээ уучлалт гуйв.

Өдөр,шөнө,өөд уруугүй тэмцэл хийж байгаа МАНАН бүлэглэл болон анти МАНАН-гийн эсрэг бүлгийн хоёр гол төлөөлөгчид   Ж.Мөнхбат,Л.Болд  нар энэ үйлдлээрээ УИХ-ын гишүүд хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага хүлээхгүй ч шаардлагатай бол  уучлалт гуйж болдгийг харуулав.

БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААНЫ ВИДЕО БИЧЛЭГ ҮЗНЭ ҮҮ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ