• МАН-ЫН БҮЛЭГ:Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй

    2019-01-10

    УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх тухай Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн хүсэлтийг УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж хэлэлцлээ. Ингээд УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг дэмжсэн байна.

    Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөхгүйгээр шалгах боломжтой. Гишүүд хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй шалгуулж байгаа” гэв. Тус намын бүлэг Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын даргыг чөлөөлж, томилохтой холбоотой хуулийн төслийг ч мөн дэмжжээ. Харин Улсын ерөнхий прокурор Л.Энх-Амгалан дээрх гишүүдийн бүрэн эрх мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй учраас чөлөөлөх асуудлыг оруулж ирсэн гэсэн тайлбарыг өчигдөр өгсөн билээ.

    И.Болд

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ