• Д.Дорлигжав нарыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо

    2019-01-10

    Авлигатай тэмцэх газраас өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр Хуульзүйн сайд асан Д.Дорлигжав түүний төрсөн дүү Д.Баатар болон Ч.Бямбаа нарыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.

    Улмаар тэднийг үргэлжлүүлэн хорих саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд уг асуудлыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр /2019.01.09/ 13:40 цагт эхэлж, 16:35 цагт өндөрлөлөө.

    ШҮҮХЭЭС:

    Дамбийгийн Дорлигжав нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байхдаа өөрийн төрсөн дүү Д.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа“ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай”, “Пайонеринг интернешил“ компаниудаас 2011 оны 9 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон,

    Дамбий овогтой Баатар нь Улсын Ерөнхий прокуророо ажиллаж байсан өөрийн төрсөн ах Д.Дорлигжавтай хамтран өөрийнхөө “Рекат Монголиа “ ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “Эн Ар Ай” , “Пайонеринг интернешнл“ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр,

    Чангаа овогтой Бямбаа нь Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар нартай хамтран Б.Баатарын үүсгэн байгуулсан “Рекат Монголиа” ХХК-ий Голомт банк дахь дансаар Т.Ганболдын “ Эн Ар Ай” “Пайонеринг интернешил “ ХХК-иудаас 2011 оны 09 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх хугацаанд 3 удаагийн шилжүүлгээр 4 сая ам.долларын хахууль авсан гэмт хэрэгт холбогдсон гэх үндэслэлээр тус тус нэг сарын хугацаагаар цагдан хорихоор шийдвэрлэлээ.
    Г.Саруул

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ