Энэтхэг эмэгтэйчүүд сүмд залбирах эрхийнхээ төлөө 620 км урт хана болж жагсчээ

2019-01-03

Шинэ оны босгон дээр Энэтхэгийн Керал мужийн таван сая орчим эмэгтэйчүүд тэгш эрхийнхээ төлөө 620 км урт  хана болж жагсчээ.

Тус мужийн Сабаримала сүмд   10-50 насны эмэгтэйчүүдийг оруулахыг хориглосон нь ийнхүү тэмцэхэд хүргэжээ.  Энэтхэгийн эрх баригч нам,   Бхаратияа Жаната нам (BJP)-ын гаргасан уг шийдвэрийн үндэслэл нь эмэгтэйчүүд ариун сүмд орох нь Хиндугийн үнэт зүйлсэд халдаж байна гэсэн дүгнэлт аж.

Уг шийдвэрт Энэтхэгийн дээд шүүх өнгөрсөн есдүгээр сард хориг тавьсан боловч хэрэгжихгүй байгаа аж.

Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн арга хэмжээг  тус мужийн зүүн жигүүрийн эвслийн Засгийн газраас зохион байгуулсан ба гурван сая орчим хүнийг хамруулахаар төлөвлөж байсан ч даруй таван саяд хүрчээ.

Жагсагчид “Ямар ч ариун сүмд залбирахыг хүссэн бүх хүн залбирах эрхтэй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй уг асуудалд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди-г ч буруутгаж буй аж.

ЭХ СУРВАЛЖ:BBC

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Диваажинд хүрэх цорын ганц зам.

    Хэрэв бид үл мэдэгдэх газар хүрэх замаа мэдэхгүй газар очихыг хүсч байвал
    Бид тэр газарт тэр газраас, тэр хүнээс хэзээ ч явсан хүн хэрэгтэй
    биднийг аваач, тэгвэл бид төөрөлдөхгүй
    Энэхүү сэтгэлгээний арга нь маш үндэслэлтэй бөгөөд үүнийг манай логикоор хүлээж авах боломжтой.

    Хэрэв бид Диваажинд очихыг хүсвэл Түүний явах замыг мэддэг хүн бидэнд хэрэгтэй
    Диваажингаас ирсэн хүн эсвэл Дэлхий дээр эргэж ирэхэд Тэр эргэж буцаж болно
    Диваажинд очих уу? Тэр хүн бол Есүс, тэр Диваажинд буцаж очдог
    шавь нар нь гэрчилсэн (Үйлс 1: 9-11), тийм болохоор Есүс байдаггүй
    Дэлхий дээрх булшнууд. Есүс таныг Диваажинд аваачих боломжтой, гэхдээ өөр хүн
    энэ дэлхий дээрхи тэр булшийг, түүний сүнс түүний явах ёстойг мэдэхгүй байна
    Диваажин эсвэл там руу явах. Энэ хүн таныг Диваажинд хүргэх нь эргэлзээгүй юм.

    Есүсийг хэрхэн дагаж, түүний үгийг дагаж мөрдөх вэ?
    Өдөр бүр библ унших замаар түүний үгийг яаж мэдэх вэ.
    Есүсийг Бурханы хүү гэж итгэдэг бүх хүнд мэдэгдээрэй.

Холбоотой мэдээ