• БОХХАА-н байнгын хорооны хуралдааны ирц хүрсэнгүй

    2019-01-02

    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2018.01.02/ хуваарийн дагуу хуралдах байсан ч ирц нь хүрэлгүй хойшиллоо.Тус байнгын хорооны хурал ийнхүү гурав дахь удаагаа хойшиллоо. Өнөөдрийн хуралдаанаар өнгөрсөн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил болон зарцуулалтын талаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн ахлагчийг томилж хугацааг товлох байсан.

    Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ч өнөөдөр хуралдахаар товлосон ч мөн л ирц хүрээгүй. Тус байнгын хорооны хуралдаанаар олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх байсан юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ