Жагсаалтад багтсан Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн албаас чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

МАН-ын жагсаалтын 9-рт жагссан Д.Энхтүвшин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа “Ёс зүйн шийдвэр гаргаж МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч сонгуулийн ажлыг үргэлжлүүлье гэж шийдлээ. Хэрвээ УИХ-д сонгогдвол эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, бизнес эрхлэх татвар, хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлд хичээн ажиллах болно” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn