Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүдийн УРИА-нд онцлох шинэ содон мессеж алга

УИХ-ын 2024 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлж 16 хоногийн турш үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвсэл оролцож байгаа. Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлснээр нам, эвсэл, нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, уриагаа сонгогчдод танилцуулж байна.

Намуудын уриаг харахад ард түмэн, Монгол, эрх чөлөө, шинэ, сайн сонголт, төр гэсэн үгс түгээмэл байна. Өмнөх сонгуулиудаар ч иймэрхүү уриатай л оролцдог байсан, энэ удаа ч ялгаа алга.

Сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн УРИА:

Монгол ардын нам – АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ

Ардчилсан нам – БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ 

Иргэний зориг ногоон нам – ЗОРИГТОЙ БАЙ!

Бүгд найрамдах нам – УХААЛАГ СОНГОЛТ

Монголын социал демократ нам – ТЭВЧЭЭРТ ХЯЗГААР БИЙ, ОДОО Л ШИЙД, БИДНИЙГ ЗОРИГТОЙ СОНГО! 

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам – ХҮЧИРХЭГ МОНГОЛЫГ БҮТЭЭХИЙН ТУЛД АРД ТҮМНЭЭРЭЭ ШИЙДҮҮЛНЭ

Иргэний хөдөлгөөний нам – ЯЛАГДАЛ ҮГҮЙ МӨНХ ОРШИХ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ!

ХҮН нам – ӨӨРЧИЛНӨ! ЦАГ НЬ БОЛСОН

Монголконсерватив нам – ТӨРИЙН ЭРХИЙГ АРД ТҮМЭНД

Монголын хүний төлөө нам – ШҮҮХИЙГ ШҮҮНЭ

Үнэн ба зөв нам: ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН

Эрх чөлөөний эвсэл нам – ХУВЬ ХҮНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ-ХЯЗГААРЛАГДМАЛ ТӨР

Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам: САЙН СОНГОЛТ

Иргэдийн оролцооны нэгдсэн нам – БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Үндэсний эвсэл – ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ

Шинэ нэгдсэн эвсэл – ШИНЭ СОНГОЛТ ШИНЭ МОНГОЛ 

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn