Н.Номтойбаяр:Намчидаас төрөө салгаж,үндэстэнээрээ баяжья

“Үндэсний эвсэл”-ийн сонгуулийн сурталчилгааны нээлт морин цагт боллоо. Уг нээлтэд тус эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр үг хэлэхдээ, намчирхлаас төрөө цэвэрлэх сонгууль болно гэв.

Намчид эрхэм дээд монгол төрийн эд эс бүхэнд шингэж, намчид  төр удирдах, төсөв зарцуулах, төсвөөс саах, төрийн албыг зарах зэрэг олон гажуудлыг үүсгэж байгаа. Хийж бүтээж буй бизнес эрхлэгчдээ дарамтлах, төрөөс баяжих шинэ бизнесийг үүсгэж, баялгийн ихэнх нь намчидын халаасанд орж байгаа.  Тэгэж ард түмний баялгийг сорчихоод  ногдол ашиг гэх мэт зүйлээр тайтгаруулдаг гэв.

Түүнчлэн төгрөгийн ханш суларч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ ханш өсч, иргэд ломбарднаас зээл авдаг болсныг ч онцлов.

Тиймээс Солийн Данзангийн хэлсэнчлэн “Иргэн баян бол улс баян байхын төлөө хүчээ нэгтгэж, хөгжлийн галыг бадраах” цаг болсныг сануулав.

“Үндэстний эвсэл” Монголын анхны Сангийн сайд Солийн Данзангийн “Үндэстнээрээ баяжигтун” уриаг удирдлага болгож,”Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжья” уриатай сонгуульд оролцож буй ажээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn