ШҮҮХ: Б.Хурцыг УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй гэж шийдвэрлэлээ

СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хүмүүсийн жагсаалтад багтсан Б.Хурц  “СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгүүлэх”-ээр шүүхэд нэмэжлэл гаргаад байсан юм.

Тэгвэл Б.Хурцын гомдлыг өнөөдөр нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, Б.Хурцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn