“Шарк” Д.Энхтүвшин сонгуульд нэр дэвшиж буйгаа “ёс зүйгүй” үйлдэл гэлээ

МАН-ын жасгаалтын 9 дүгээрт бичигдсэн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин өөрийн албан ёсны цахим хуудсандаа   “Сонгуулийн өмнө тухайлан зарим хувийн компаниудын өмч хөрөнгийн эрх, хөдөлгөөнийг “улс төрийн” шинжтэй хязгаарласаар байхад хувийн хэвшлийн эрх ашгийг хамгаалах ёстой байгууллагыг удирддаг хүний хувьд эрх барьж буй намаас сонгуульд нэр дэвших нь ёс зүйгүй санагдаж байна” хэмээн бичжээ.

Тэрээр  “Монполимет групп”-ын захирал Ц.Гарамжавыг саатуулан баривчилж, компаниудынх нь дансыг хааж,  хилийн хориг тавьсан асуудалтай холбогдуулан ийнхүү байр сууриа илэрхийлэв. Сөрөг хүчний зүгэээс  “МҮХАҮТ-ын дарга нь бизнесийнхнийг нь дарамталдаг намын жагсаалтад ороод нуугдчихсан байна” хэмээн   “Шарк” Д.Энхтүвшинг шүүмжилж байгаа.

Бизнесинйхэн харьцангуй эрх чөлөөтэй хүмүүс байдаг учраас МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчид олноороо шахалт үзүүлсэн ч байх магадлалтай.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn