Шүүхээс Н.Номтойбаярыг нэр дэвших эрхтэй гэж үзлээ

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн Ерөнхий Хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж шийдвэрээ танилцууллаа.

Шүүгч Г.Долгорсүрэн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.4, 106 дугаар зүйлийн 12-ыг удирдлага болгож, УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29.9, 32.1 зүйлийг үндэслэж, нэхэмжлэгч Н.Номтойбаярын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж байна.

Сонгуулийн Ерөнхий Хорооны маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож, “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтын нэгдүгээрт дэвшүүлсэн Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэрийг гардан аваад хэргийн оролцогчид давж заалдах эрхтэй” хэмээн танилцууллаа.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn