Н.Номтойбаярыг нэр дэвшигчээр бүртгүүлэхтэй холбоотой шүүх хурал болно

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаярын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдэх хурал өнөөдөр болох гэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан юм.

Энэ тухайд хуульч О.Батхүү “СЕХ-ноос Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийвэрийг гаргасан. Энэ шийдвэр илт хууль зөрчсөн тул хүчингүй болгуулах, Н.Номтойбаярыг жагсаалтад эргэн бичүүлэх талаарх шаардлагыг нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүлээлгэн өгөөд байна.

Энэ маргаан нь өөрөө тусгай журмаар шийдэгдэх маргаан учраас Давж заалдах шатны шүүх 30 хоногийн дотор уг маргааныг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичгийг СЕХ буруу ойлгож тайлбарласан. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт авлига албан тушаалын гэмт хэргийг зохицуулсан. Н.Номтойбаярын хувьд Эрүүгийн хуулийн 23 дугаар бүлэгт заасан зүйчлэлээр буруутгагдсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэг гэдэг бол хүний идэвхтэй үйл ажиллагаа шаарддаг, шунахайн сэдэлтэй, өөртөө болон бусдад давуу тал олгох шинж чанар агуулсан байх ёстой.

Н.Номтойбаярын хувьд 23 дугаар зүйл буюу албан тушаалдаа хайнга хандах. Албан тушаалдаа хайнга хандах гэмт хэрэг бол хүнээс идэвхтэй үйл ажиллагаа заавал гарсан байхыг шаарддаггүй. Өөрөөр хэлбэл, өөрийнх нь доор ажилласан хүмүүс алдаа дутагдал гаргасан учраас даргад нь хариуцлага хүлээлгэж байгаа.

2024 оны 6-р сарын 6-нд 14:00 цагт болно. Нээлттэй хурал учраас ажиглагч, хэвлэл мэдээллийнхэн орж болно. Эрхэм сэтгүүлчид та бүхэн хүрэлцэн ирж, сурвалжилна уу. Жич: Шүүх хурал нээлттэй болох тул шууд дамжуулах хүсэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр буюу 6-р сарын 5-ны дотор багтаад Захиргааны шүүхийн Тамгын газарт хүсэлтээ бичгээр гаргана.

(Хурал эхлээд нэг дүрс, дуусахад нэг дүрс авдаг биш бүтнээр дамжуулах боломжтой.) Утас:91117815, 99007925 Хаяг: Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүх (Дашчойлон хийдийн ард)” гэжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn