УИХ-ын сонгуульд нийслэлийн ИТХ-аас 15 төлөөлөгч нэр дэвшжээ

УИХ-ын ээлжит ес дэх удаагийн сонгуульд нийслэлийн ИТХ-ын 15 төлөөлөгч нэр дэвшиж байна. Нэр дэвшигчдийг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар өнөөдөр хүлээн авч, амжилт хүслээ.

Дээрх нэр дэвшигчдийн зургаа нь өдгөө дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Нийтдээ хоёр сая орчим хүн амтай нийслэл хотын ажил улс төрийн намын амбиц, түүний ашиг сонирхлоос үл хамаарч оршин суугчдын эрх ашгийг эрхэмлэж, зогсолтгүй үргэлжлэх ёстой. Тийм ч учраас НИТХ, Хурал дахь намын бүлгүүд, Нийслэлийн Засаг дарга, НЗДТГ, дүүргүүдийн удирдлага бодлого, зорилгоо нэгтгэн урагшилж байгааг нэр дэвшигчид онцлоод цаашид энэ зарчмын дагуу ажиллах ёстойг хэллээ.

УИХ-ын 9 дэх удаагийн ээлжит сонгуулийн

  • 8 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Батцогт, М.Тулгат, НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч П.Наранбаяр,
  • 9 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар
  • 10 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ЧД-ийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СБД-ийн Засаг дарга Х.Болормаа, НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Бадарсан
  • 11 дүгээр тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай,
  • 12 дугаар тойрогт: НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч, ХУД-ийн Засаг дарга Ж.Алдаржавхлан нар нэр дэвшиж байгаа бол гурван намын жагсаалтаар
  • НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Н.Баярчимэг
  • НИТХ дахь ХҮН намын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Гантулга, П.Ганзориг
  • НИТХ дахь АН-ын бүлгийн гишүүн, төлөөлөгч Д.Энхтуяа, Д.Пүрэвдаваа нар дэвшжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn