МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч хараат бус зарчмаа умартан нэр дэвшив

“Монполимет” группыг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг баривчлан саатуулаад суллахдаа компанийнх нь дансыг хаасан хэмээн тус группынхэн суулт хийж, эсэргүүцлээ зарласан. Тус групп орчим  1300 ажилтныг цалинжуулдаг, улсад нийт 500 тэрбумын татвар төлсөн, нийгмийн хариуцлагын хүрээнд нөхөн сэргээлтээ ч сайн хийдэг компани билээ.

Тус компанийн ажилтнууд өчигдөр “Дарамт шахалт хэлмэгдүүлэлтээ болиочээ. Ерөнхийлөгчөө, УИХ-ын дарга аа, Ерөнхий сайдаа…” хэмээн суулт зарласан.

Хүмүүс харин  сошиалаар бизнесмэнүүдийн эрх ашгийг хамгаалдаг МҮХАҮТ-ыг бизнесийнхээ эрх ашгийг хамгаалаач хэмээн шаардаж байна.

Гэвч МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтын 9 дүгээрт    нэр дэвшсэн учраас бизнесийн эрх ашиг хамгаалах манатай байна.

Зах зээлийн нийгмийн хөдөлгөгч хүч нь хувийн бизнесийнхэн, тэд өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалдаг хүчтэй дуу хоолой учраас ардчиллын томоохон баталгаа ч гэж үздэг. Гэвч Монголд ардчилалд сорилт тулгарахын хэрээр бизнесийн эрх ашиг ихээхэн хохирч байгаа. Үүний нэг жишээ нь, “Монполимет” группт тохиолдож буй явдал.

МҮХАҮТ хараат бус ажиллаж байж эрх ашгаа хамгаална. Гэвч  МҮХҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин хараат бус ажиллах зарчмаа умартан МАН-аас нэрээ дэвшүүллээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn