Н.Номтойбаяр: Би авлигын хэргээр ял авч байгаагүй

ЦЕГ-аас Н.Номтойбаярыг авлигын хэргээр ял авч байсан гэсэн бичгийг СЕХ руу явуулснаар түүнийг “Үндэсний эвсэл”-ийн жагсаалтаас хасаад байгаа. Тэгвэл Н.Номтойбаяр шүүхээс авлигын хэргээр ял авч байгаагүй учраас Дээд шүүхээс тайлбар авахаар ханджээ. Түүнийг 2021 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын хувьд “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэн, нэг жил хорих ялаар шийтгэсэн байдаг.

Тэрээр СЕХ Цагдаагийн ерөнхий газрын хуурамч бичгийг үндэслэн намайг сонгуульд оролцуулахгүй гэж хууль бус зүйл хийж байна. Үүнд Ардын намын дарга нар оролцож байна. Үүнийг төрийн эрхийг хууль бусаар авах үйлдэл гэж үзэхээс өөр аргагүй гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn