Б.Пүрэвдорж: Бүх малчдын зээлийг 750 тэрбум төгрөгөөр тэглэх саналыг АН дэвшүүлж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлэв.

Тэрбээр “Малчид хоршооны зээлээ авдгаараа ав. Ах, дүү хоёр мөнгөнөөс болж тангараг тасардаг тохиолдлууд бий. Дангаараа зээл аваарай гэж зөвлөмөөр байна.

Авсан зээлээрээ өндөр хүүтэй зээлээ эхлээд хаачих. Манай энэ ЖДҮ-чид шиг 3 хувийн хүүтэй зээл авчихаад өндөр хүүтэй банкинд хадгалуулсан. Тэрэн шиг банкинд өндөр хүүтэй хадгалуулаад, арвижуулахдаа анхаараарай гэж хэлмээр байна.

АН-ын зүгээс малчдын зээлийг тэглэхэд 750 тэрбум төгрөг л гарна гэсэн тооцоо гаргасан.

Таван их наяд төгрөг улсын төсвөөс гаргахынхаа оронд 740 тэрбум төгрөг гаргая. 50 жил нүүрлээгүй зуд нүүрлэсэн учир малчдын зээлийг тэглэе.

Энэ зээлийг тэглүүлэхийн төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn