2018-06-03 22:39  

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд хэн хамрагдах вэ?

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлийн төсөлд хэн хамрагдах вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл олж өгөөч?

Хариулт

-Жижиг дунд үйлдвэрийн хөгжүүлэх сангийн хөнгөлттэй зээлийн төсөлд хэн хамрагдах вэ?

Зээлийн хэмжээ /Дүүрэгт/ 500 сая хүртэл, таван жилийн хугацаатай, жилийн 9 хувийн хүүтэй зээл олгоно. Яамны хэмжээнд зээл олгох дээд хэмжээ 501 саяас хоёр тэрбум хүртэлх зээлийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож байна.

Үйл ажиллагаа эрхэлж буй зээл хүсэгчид тавигдах шаардлага:

  • Харьалах дүүргийн Засаг даргын тамгын газарт хандсан албан бичиг /өргөдөл/
  • “Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль”-ийн тавдугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн байх, /Иргэн бол Жижиг дунд үйлдвэрлэгч мөн гэсэн гэрчилгээ авсан байх, Аж ахуй нэгжийн гэрчилгээний ард тэмдэглэгээ хийлгэсэн байх/ 
  • Компанийн дүрмийн хуулбар /ААНБ/
  • Аж үйлдвэрийн салбарын бодлого, тэргүүлэх чиглэлд нийцсэн байх, 
  • Татвар, Нийгмийн даатгал болон хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, эргэн төлөлт хэвийн байх,
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх техникийн нөхцөл, байгаль орчны болон үйл ажиллагаа явуулахад шаардлагатай холбогдох бусад зөвшөөрлийг авсан байх,
  • Ажлын байрыг хадгалсан, нэмэгдүүлсэн, шинээр бий болгох тоог тусгах,
  • Хуулиар хориглоогүй барьцаа, батлан даалттай байх ба зээлийн барьцаа нь хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн талаарх мэдээлэл, жагсаалтыг гаргаж /канондож хавсаргах, өөр хүнйи өмчлөл бол итгэмжлэх хйилгэж/ ирүүлэх,
  • Бараа бүтээгдэхүүний борлуулалтын зах зээлтэй байх,
  • Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхэл, бизнесээ хөгжүүл” хөтөлбөрийн дагуу амжилттай суралцсан, түүнээс баталгаажуулан эгрчилгээтэй байх,
  • Төслийн ерөнхий стандартыг хангах,
  • Холбогдох ажлын байр тоног төхөөрөмжийн зургийг хавсаргах,

Шинээр бизнес эрхлэгчдэд тавигдах шаардлага:

Шинээр бизнес эрхлэгч дээрх 12 шаардлагаас гадна

  • Хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн 30-иас доошгүй хувийг өөрйин хөрөнгөөр санхүүжүүлэх чадвартай байх,
  • Шинээр бизнес эрхлэгч нь тухайн төсөл хэрэгжүүлэгч салбартаа мэргэшсэн дадлага туршлагатай боловсон хүчинтэй байх,
  • тухайн бүтээглэхүүний зах зээлийн судалгаа, үнийн түвшин, хэтийн төлвийн талаарх мэдээлэл, хэрэгцээ шаардлага зэргийг тусгасан хангасан төслийг ирүүлэх,
  • Орон нутгийн онцлогийг харгалзан тухайн орон нутгийн түүхий эд нөөцөд түшиглэсэн, үр ашигтай байх,

Жич: Иргэнээс ирсэн төсглийг үндсэн харьяаллын дагуу, хуулийн этгээдээс ирүүлсэн төслийг тухайн төслийг хэрэгжүүлэх дүүрэгт хүлээн авна.

-Зээлийн батлан даалтыг хэрхэн гаргадаг вэ?

Зээлийн барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа жижиг, дунд үйлдвэр бизнес эрхлэгчид зээлийн батлан даалт гаргана.

Батлан даалтын хэмжээ:

  • Нэг зээлдэгчид олгох 60 хүртэл хувьд,  
  • Нэг зээлдэгчид батлан даалт гаргах дээд хэмжээ 500 сая төгрөг хүртэл

-Батлан даалт хүсэгч ямар материал бүрдүүлэх вэ?

  • Банк санхүүгийн байгууллагын албан тоот, холбогдох баримт бичиг дүгнэлт,
  • Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч болохыг нотлох баримт,
  • Сангаас шаардсан нэмэлт материалууд,
  • Үйлчилгээний хураамж төлсөн баримт,

-Батлан даалтын хүсэлт хэрхэн гаргах вэ?

Батлан даалт авах аөж ахуйн нэгж, иргэн нь батлан даалтын нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, банк санхүүгийн байгууллагын зээл олгох шалгуур үзүүлэлтгүүдийг хангасан бол батлан даалтад хамрагдах хүсэлтээ банк, санхүүгийн байгууллагаар дамжуулан гаргана.