НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр улиралд багтаан шилжүүлнэ

2019-01-12 19:02      gereg

НӨАТ-ын урамшууллын 2018 оны сүүлчийн тохирол энэ сарын 20-нд буюу ирэх 7 хоногийн ням гаригт болно.

Сугалааны тохирол 2018 оны 12 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтын дунд явагдах аж. Энэ удаагийн супер сугалааны шагналын сан 225 сая төгрөг байгаа юм. 

Сануулахад өнгөрсөн 2018 оны төлбөрийн баримтыг энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23:59 цаг хүртэл бүртгэсэн. НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ.

Б.БИЛГҮҮН




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх