Багахангайд барих “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ТЭЗҮ-г батлав

2019-01-12 18:40      gereg

-Багахангай дүүрэг 8-10 мянган хүн амтай болно-

НИТХ-ын Тэргүүлэгчдийн өчигдрийн хуралдаанаар Багахангай дүүрэгт барих “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн ТЭЗҮ-г батлах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тэргүүлэгчид энэ талаар нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулгын хийсэн танилцуулгыг сонсож санал хурааснаар 100 хувь дэмжив.

“Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийн бүтээн байгуулалт нь 15 га газар нутгийг хамарч байгаа бөгөөд 31.5 тэрбум төгрөг шаардлагатай аж. Хөрөнгийн 5 гаруй тэрбумыг цахилгаан, дулааны эх үүсвэрт зарцуулахаар төлөвлөжээ. Парк нь захиргаа, технологи дамжуулах төв, өндөр технологийн үйлдвэрийн болон ноос нооолуурын үйлдвэрийн, мөн арьс ширний үйлдвэрийн, дундын эзэмшлийн гэсэн таван бүс хэсэгтэй байх юм.

Нийслэлийн Багахангай дүүрэгт өнөөдрийн байдлаар 1053 өрх, 4040 хүн амьдарч байгаа бол  “Хөнгөн үйлдвэр технологийн парк”-ийг барьж, ашиглалтад оруулснаар 2020 онд 8000, 2030 он гэхэд 10000 хүн амьдрах нөхцөл бүрдэнэ гэж төлөвлөжээ.

Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх