УИХ-ын даргыг чөлөөлөх тухай хуулийн төслийг ирэх пүрэв гаригт хэлэлцэн батлахаар боллоо

2019-01-12 13:07      ГэрэгМН

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ сарын 4-ний өдөр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барьсан билээ.

Тэгвэл уг хуулийн төслийн анхдугаар хэлэлцүүлгийг өчигдөр шөнө УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Энэ үеэр тус байнгын хорооны дарга Д.Лүнээжанцан “УИХ-ын дарга гэдэг субьектыг спикер болгох асуудлыг тавих ёстой. Хуралдааныг зохион байгуулна,намаас түдгэлзэнэ, улстөрөөс хараас бус байна, санал хураалтад оролцохгүй, гишүүдийн санал тэнцсэн тохиолдолдд спикерийн саналаар асуудлыг шийддэг байна. Тэр энэ намын гишүүн гэхгүйгэр төвийг сахиж хурлыг зохион байгуулдаг. Тодорхой хугацааны дараа буюу сонгууль болохын өмнө намын гишүүнчлэлээ сэргээгээд сонгуульд орох эрх нь нээгддэг. -УИХ-ын дарга бол Ерөнхийлөгчийг эзгүйд орлодог хуультай.Хэрвээ спикер болчихвол Ерөнхийлөгчийг орлохоо болино. 1990-ээд оны эхээр УБХ –ын дарга бөгөөд дэд Ерөнхийлөгч , АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга нь төрийн тэргүүн байх гэсэн энерци одоогийн УИХ-ын даргын албан тушаалд шингэж өгсөн юм бн. Нэгэнт спикер намаас түдгэлзээд, төвийг сахих үүрэгтэйгээр хурал удирддаг болвол тэр СПИКерийн дархлааг сайн байлгах ёстой. Ө/х намын дарга гарч ирээд “өөрийнхө хүнийг тавина” гэх шалтгаар, эсвэл намдаа үйлчилсэнгүй гэх байдлаар өөрчилдөггүй байх” гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан :

УИХ 40 гаруй хоног гацсаны эцэст Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн хүрээнд улс төрийн гацаа гарах нь гэж ойлгож байна. Энэ хуулийг ирэх Пүрэв гарагт чуулганаар хэлэлцэх боломжийг бүрдүүлэхийн тулд М.Энхболд, Ж.Мөнхбат нар Байнгын хорооны ирцийг бүрдүүллээ" гэв.

ТБББХ-ны дарга Д.Лүндээжанцан:

Хуулийн төслийг пүрэв гарагт чуулганы хуралдаанаар оруулан эхний хэлэлцүүлгийг хийж, үдийн завсарлагаанаар ТББХ хороо хуралдаад, Баасан гарагт чуулганаар оруулна. Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан чуулганы хуралдаанд уншиж танилцуулна.

Хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг огцруулах тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавибал нэн яаралтай журмаар хэлэлцүүлэх асуудлыг тусгаж, дагаж мөрдөх хугацааг заасан билээ

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга М.Энхболдоос уучлалт гуйлаа

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан шөнийн 00:10 минутад дууслаа.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга М.Энхболдоос Л.Оюун-Эрдэнэ гишүүн уучлалт гуйв.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:

Жагсаалын уур амьсгал эвгүй байсан. Тэр үеэр бид ордноос эргэж талбай дээр очоод иргэдийг яаж тараахаа ойлгохгүй байсан. Таны өрөөнд эвгүй үйлдэл гаргасан бол одоо танаас албан ёсоор уучлал хүсмээр байна.Ер нь нэг хүнд зориулж хууль гаргана гэдэг тийм зөв зүйл биш. Би энд танд өөрийн хүсэлтээр огцрох боломж байгаа шүү гэдгийг сануулж хэлмээр байна.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд,  Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат нарыг  жагсаалын үеэр 200 цэрэг бэлдэж цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж  гүтгэсэндээ уучлалт хүслээ. Зөрүүлээд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Богд банктай холбоотой асуудлаар батлагдаагүй мэдээлэл хэлсэндээ Л.Болд гишүүнээс уучлалт гуйснаар байнгын хорооны хуралдаан дуусав.

Г.САРУУЛ




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Dashdavaa

Ashgui dee gants Geregiinhen l chuleeleh ogtsruulah 2-iinyalgaataig tusel deer olj harsan baina ttalarhaya

2019-01-13 12:08    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх