Ч.Улаан 6 дахь удаагаа сайдаар томилогдлоо

2019-01-12 12:35      ГэрэгМН

ХХААХҮ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилохыг Төрийн байгуулалтын Байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дэмжсэн. Гэвч УИХ-ын гишүүн Ч.Улааныг сайд болгох асуудал сар гаруй гацсан. Энэ нь УИХ-ын даргыгаа буулгах гэсэн гишүүдийн бойкоттой холбоотой юм. Ингээд өчигдөр үдэш ХХААХҮ-ийн сайд болгох асуудлыг УИХ-аар хэлэлцэж улмаар хуралдаанд оролцсон 55 гишүүний 52 нь зөвшөөрч 94.5 хувийн саналаар сайдаар томиллоо.  Ийнхүү Ч.Улаан 6 дахь удаагаа Монгол төрийн сайдын албан тушаалд очлоо.

Түүнээс УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр С.Бямбацогт гишүүн махны үнэ нэмэгдсэн зэрэг асуудлаар хэрхэн ажиллах вэ гэхэд, Ч.Улаан хичээж ажиллана гэсэн нь С.Бямбацогтод чамлангуй санагдсанаа хэлсэнд сайд болж буй эрхэм хичээж ажиллана хэмээн сэтгэлийг нь амраав.

Гишүүд, Дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь нь бүтээгдэж, хэрэглэгддэг уг салбарт хийгдэж байгаа ажлуууд, хийж болох зүйлс гээд маш өргөн хүрээтэй асуудлуудыг асууж сонирхож байлаа.  

Ч.Улааны намтар:

Ч.Улаан нь инженер-эдийн засагч мэргэжилтэй, докторын зэрэгтэй.

1977-1985 онд Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн

1985-1990 онд МАХН-ын Төв Хороонд зааварлагч, тасгийн эрхлэгч

1992-1996 онд Монгол Улсын сайд бөгөөд Үндэсний хөгжлийн газрын дарга

2000-2004 онд Санхүү, эдийн засгийн сайд

2004-2006 онд Засгийн газрын гишүүн-Шадар сайд

2007-2008, 2012-2014 онд Сангийн сайдаар тус тус ажиллаж байсан

1996 оноос хойш Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх